Шуурхай мэдээ



Дэлхийг шагшуулж буй Монгол хамтлаг


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-05 10:29
  • 0

Монголын рок хамтлаг “The HU” нь 2018 онд байгуулагдсан бөгөөд тус хамтлагийн “Wolf totem” дуу АНУ-ын ITUNES-д  TOP 40 рок дууны нэгдүгээр эрэмбэлэгджээ. Ингэснээр тус хамтлагийн дуу /Lady Gaga-ийн “Always remember us this way”, Queen хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм.

Тэдний гаргасан хоёр дууны клип “YouTube”-д дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж олон фентэй болсон байна. Тэдний “Yuve Yuve Yu” дуу 12 сая , “Wolf Totem” дуу нь долоон сая хандалт авжээ. Тус хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. 

Г.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ