Шуурхай мэдээ



Жинхэнэ Ким Ду Хантай танилц!


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-06 12:58
  • 0

Солонгосын телевизийн олон ангит кино "Зоригт эрийн түүх"-ийг мэдэхгүй хүн цөөхөн. Урт цагаан алчууртай, гудамжны зодоонч царайлаг Ким Ду Ханд сэтгэл алдарч явсан монгол бүсгүйчүүд ч олон бий болов уу. Ду Ханы дүрийг бүтээж, монгол бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж явсан Солонгосын алдарт жүжигчин Ан Жэ Мун саяхан телевизийн шоунд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас байр бэлгэнд авч байсан тухайгаа өгүүлсэн байдаг. 

Олон жил Ан Жэ Муны царайлаг төрхөөр монголчуудад төсөөлөгдөж явсан жинхэнэ Ким Ду Ханы зураг олон нийтэд ил болсноор багагүй эмэгтэйчүүдийг гонсойлгоод байна. Давхраатай алаг нүд, царайлаг төрхтэй гэж төсөөлж явсан Ким Ду Хан яг амьдрал дээрээ энгийн л нэг солонгос эр байжээ. 

Японы эзэрхийллийн үед Солонгосын гудамжны бүлэглэлийн толгойлогч байсан, тухайн цаг үедээ Солонгосын хамгийн нэртэй нударган тулаанч гэж нэрлэгдэж байсан түүхэн тэмцэгч Ким Ду Хан нь Японы эзлэн түрэмгийллийн дараа улс төрийн намд элсэн орж, хоёр ч удаа парламентадаа сонгогдон ажиллаж байжээ. Тэрээр улс төрчдийн увайгүй үйлдлийг ялгадастай зүйрлэж их хурал дээр хүний ялгадас авч ирэн хурлын танхимд цацаж байсан гэдэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ