Шуурхай мэдээ



Монгол Улсад анх удаа цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-06 14:31
  • 0

Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах бие даасан 75 дахь хагалгаагаа амжилттай хийлээ. Цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар нь маш нарийн учраас тэр бүр хийгээд байдаггүй аж.

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгана гэдэг нь донорын хүрэлцээг нэмэгдүүлсэн маш өндөр ач холбогдолтой үйл явдал болжээ.

Өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүдийн амьдралын чадвар сайн байгаа бөгөөд гурван ч эх шинээр хүүхэд төрүүлсэн байна.

Элэгний хатуурал, хавдартай хүнд сая элэг шилжүүлэн суулгасан бөгөөд энэ төрлийн хагалгаа улсын төсөвд ордог, цусны бүлэг тохирсон донороос элэг шилжүүлэн суулгахад өндөр өртөгтэй багажны үнийн дүнгийн багавтар хувь буюу 10 сая орчим төгрөг төлдөг бол цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгахад бараг 30 сая төгрөгөөр илүү үнэтэй байгаа аж. Учир нь, өндөр үнэтэй цусны сийвэн солих ажиллагаа хагалгааны өмнө хийгддэг юм байна.

 Г.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ