Шуурхай мэдээ



Онгоцны үйлчлэгч залуу гавьяа байгуулан амь эрсэджээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-06 18:41
  • 0

ОХУ-ын Москва-Мурманск чиглэлд нислэг үйлдэж байсан зорчигч тээврийн SSJ-100 онгоц Москвагийн "Шереметьево" нисэх онгоцны буудалд ослын буулт хийх үед гал гарсны улмаас 41 хүн амиа алдсан бөгөөд уг онгоцонд нисэх багийн гишүүдийг оролцуулаад нийтдээ 78 хүн байсан билээ.

 

 

   Тэдгээр амиа алдагсдын дотор Максим Моисеев хэмээх онгоцны   үйлчлэгч залуу орсон аж. Энэ залуу шатаж буй онгоцны хойд хэсэг дэх хаалгыг онгойлгож зорчигчдыг аврахыг оролдсоор амь эрсэдсэн байна.

   Тэрээр хаалгыг онгойлгож хүчрээгүй учраас зорчигчдыг онгоцноос  гаргахад тусалж эхэлсэн бөгөөд өөрөө эцсийн мөчийг хүртэл тэндээ  үлдэн, онгоцноос гарахыг оролдоогүй юм байна.

     Г.Хүслэн

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ