Шуурхай мэдээ



Жүжигчин Б.Амарсайхан "Mongolian Connections" киногоороо “Шилдэг продюсер" болов


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-09 13:16
  • 0

СТА, жүжигчин Б.Амарсайхан "Синема авардс 2019" наадмаас "Mongolian Connections" киногоороо “Шилдэг продюсер"-ын шагналыг хүртжээ.

Энэ талаар жүжигчин Б.Амараа өөрийн цахим хуудаснаа бичихдээ "Олон улсын жишигт хүрсэн, уран бүтээлч бидний хүч хөдөлмөрийг шударгаар үнэлж, дүгнэж, ихийг бүтээх урам зориг өгөөд зогсохгүй цаашдын уран бүтээлүүдэд бодит хөрөнгө оруулалт болсон хамгийн өндөр шагналын сан /100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Шилдэгийн шилдэг кино уран бүтээлд олгосон/ -тай кино наадмыг зохион байгуулдаг Өргөө кинотеатрын хамт олондоо өөрийн болон шагнал авсан бүх уран бүтээлчдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн “Mongolian Connections” кино маань "Кровавый Транзит" нэртэйгээр Казахстан улс даяар нийт 77 театрт гарч эхэлсэн бөгөөд энэ тавдугаар сарын 16-нд болох Өмнөд Америкийн хамгийн том жанр фестиваль болох "Fantaspoa” фестивалийн нээлтийн киногоор шалгараад байгаа баяртай мэдээгээ хуваалцаж байна" гэжээ. 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ