Шуурхай мэдээ



О.Боргил миний дүүг хөнөөсөн нь тодорхой болсон болоод баривчлагдсан байх


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-09 13:30
  • 0

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Мандала" хотхоны 13 давхраас 22 настай иргэн унаж амиа алдсан билээ. Тухайн хэрэгт Ц-гийн хамтран амьдрагч О.Боргил гэгчийг сэжигтнээр татаж, байцаалт авсан ч төд удалгүй батлан даалтад гаргасан юм. Харин өнгөрөгч өдөр түүнийг дахин цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.

Энэ талаар хохирогчийн төрсөн эгч С.Т "О.Боргилыг өчигдөр баривчилсан гэсэн мэдээлэл байна. Миний дүүг хөнөөсөн нь тодорхой болсон болоод баривчилсан болов уу гэж бодож байна. Хоригдож байгаад нь ч баяртай байна. Яагаад гэвэл талийгаачийнхаа биеийг харахад олон тооны хөхөрсөн зулгарсан гэмтлүүд байсан. Ил харагдаж байсан гэмтэл нь өндрөөс унахад үүсэх гэмтлүүд биш байсан. Хүзүү, хөх, тохой, гуя, ташаан толгойд нь хөхрөөд зулгарчихсан. Миний харж байгаагаар миний дүүг хөнөөхөөсөө өмнө зодсон гэж ойлгож байгаа. Маш их гомдолтой байна" хэмээн ярьжээ. 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ