Шуурхай мэдээ



"Тогоруун цуваа" дууг эх орны дайнд 7 хүүгээ алдсан гэр бүлд зориулжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-09 14:40
  • 0

"Журавли" буюу "Тогоруун цуваа" дууг эх орны дайнд 7 хүүгээ алдсан гэр бүлд зориулжээ. Гурав дахь хүүгийн нас барсан мэдэгдлийг авсан эхийн зүрх нь тэсэлгүй зогсож нас барсан байна. Шуудангаар 7 дахь хүүгийн оршуулга ирэхэд шууданч энэ мэдэгдлийг хэлэхээс татгалзсан тул тосгоны хөгшүүл цуглан энэхүү уйтай мэдээг тэдний гэрт мэдэгдэхээр очжээ. Гэрийнхээ довжоон дээр цорын ганц ач охиноо гар дээрээ тэврэн суух эцэг нь тэднийг хараад юу болохыг ойлгон ухаан алдан унаж газар дээрээ нас барсан эмгэнэлтэй явдал болжээ. Ах дүү Газдановыханд зориулсан хөшөө босгосон нь "Санаа нь зовж буй эмгэн, тэнгэрт дүүлэх 7 галуу" бүхий дүрслэлтэй байлаа. Хөшөөг очиж үзсэн Р.Гамзатов тэдэнд зориулсан шүлэг бичсэн байдаг ба шүлгэнд тааруулж болохгүй байснаас тогоруу болгож үгэнд засвар оруулжээ. 


 

Тосгоныхон 1963 онд үрсээ алдан гашуудан буй эхийн дүрийг нисэн дүүлж байгаа 7 шувуутай хамт мөнхөлж хөшөө босгосон байна. Дагестаны яруу найрагч Расул Гамзатов энэ түүхийг сонсоод төрөлх авар хэлээр шүлэг бичив. Гэхдээ энд нэг сонин түүх дурдъя, Газдановын хөшөөнд 7 тогоруу биш 7 нугас байсан. Гамзатов авар хэлэнд нугас гэдэг үгийг хэмнэлд оруулж шүлэг зохиоход хэцүү байсан тул Умард Осетын Соёлын яам руу утасдаж нугасыг тогоруугаар сольж болох эсэхийг асуув. Түүнд зөвшөөрсөн хариу өгсний дараа энэ шүлэг мэндэлсэн түүхтэй. 

Шүлгийг орос хэл рүү Наум Гребнев хөрвүүлж, харин алдарт Марк Бернес энэ шүлгийг хөгжмийн зохиолч Ян Френкельд аваачиж өгөн дууны ая зохиохыг хүсчээ. Гэхдээ тэр жаахан өөрчлөлт хийсэн, шүлгийн анхны хувилбар дээр “Мне кажется порою, что джигиты...” гэж байсныг “солдаты-цэргүүд” болгон өөрчилжээ”. Сүүлд нь яагаад ч юм авар хэлтэй холбоотой “Они летят, свершают путь свой длинный, и выкликают чьи-то имена. Не потому ли с кличем журавлиным от века речь аварская сходна?” гэсэн мөрийг орхигдуулж дуулах болсон байна. 



Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ