Шуурхай мэдээ



Фронт Цэгмид: Миний олсыг нь татсан танкаар гурван германыг цааш харуулсан гэдэг


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-09 15:15
  • 0

Дэлхийн 2-р дайны үеэр 1942 онд 19 настайдаа дайны гал ид дүрэлзсэн фронтод Монголын ард түмний сэтгэлийн их бэлгийн цувааг /217 вагон/ хүргэлцэж явсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Улсын анхны сайн малчин Сүрэнхорын Цэгмид эмээдээ өнөөдөр энэ өдрийн мэндийг хүртэх гол хүмүүсийн нэг билээ. 

С.ЦЭГМИД эмээ нэгэн ярилцлагадаа "Монголчууд мөнгө цуглуулаад 40 гаруй танк оросуудад хүлээлгэж өгсөн дөө. Манай Дундговь аймгаас өгсөн танкан дээр “Средне-Гобийский аймак” гэсэн бичиг наасан байсан. Би түүнийг нь хүлээлгэн өгсөн. Бэлэглэсэн танкаар минь биднийг буудуулсан. Миний олсыг нь татсан танкны суманд гурван германыг цааш нь харуулсан гэх юм билээ. Маргааш нь л сонин дээр хэвлээд гаргачихсан байсан. Германы хилээс гуравхан км зайтай газар очсон байхгүй юу" хэмээн ярьсан байдаг. 

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ