Шуурхай мэдээ



Зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-10 10:44
  • 0

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгор, Дундговийн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

 

2019 оны тавдугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Орхон-сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2019 оны тавдугаар сарын 11-15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ