Шуурхай мэдээ



Хөтөч, тайлбарлагч нарт зориулсан сургалт зохион байгууллаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-13 14:59
  • 0

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, НИТХ-ын 2018 оны 06/08 дугаар тогтоолоор нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг баталсан.

Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод аялан ирж байгаа гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хөтөч, тайлбарлагчдын ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Хөтөч, тайлбарлагчдын холбоотой хамтран анх удаа зохион байгууллаа.

Тус сургалтад 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил хариуцсан  мэргэжилтэн, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, Насан туршийн боловсролын төвийн орон нутаг дахь сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй 67 оролцогч  хамрагдаж байна. Сургалтыг аялал жуулчлалын салбарын эрх зүйн зохицуулалт, жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, Улаанбаатар хотын түүх, соёл болон явган аялал, автобустай аяллын онол, арга зүй гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.  

Мөн сургалтад Францын Луврын музейн тайлбарлагч Г.Оюунтунгалаг уригдан оролцож хөтөч, тайлбарлагч нарт олон улсын чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, мэдээллийг олгосон бөгөөд сургалтын төгсгөлд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарийн бичгийн дарга Б.Батбямба оролцогчдод батламж гардууллаа.

Цаашид тус сургалтыг хөтөлбөр, гарын авлагын дагуу улсын хэмжээнд эрх зүйн хөтчөөр ажиллах иргэдийг үе шаттайгаар сургаж бэлтгэх ажил үргэлжлэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ