Шуурхай мэдээ



Нүүрсэнд долоон шуудай чихэр өвс, адууны өлөн гэдэс нууж хил давуулах гэж байжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-13 15:37
  • 0

Гашуунсухайт дахь боомтоор /2019.05.04/-ий өдөр Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэх гэж завджээ.

Тэрээр чиргүүлтэй нүүрсний дунд долоон шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ хэргийг харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Чихэр өвс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ