Шуурхай мэдээ



Хүүхдээ дагуулж явахдаа сэрэмжтэй байгаарай


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-14 17:04
  • 0

Хүүхэд хулгайлах хэрэг гарсан гэснээс сэрэмжлүүлэх үүднээс бичиж байна. Сар гаруйн өмнө дүү маань 2 хүүхдээ дагуулаад том охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр 12 цагийн үед "Шинэ монгол" сургуулийн орчимд явж байж. Явган хүний зам нь тэр үеэр эцэг эхчүүд хүүхдээ өгч авах гээд ид хөдөлгөөнтэй байдаг юм байна. Нэлээн урдхан нь 3 эрэгтэй хүн тэр хөдөлгөөнтэй явган хүний зам дээр наашаа цаашаа холхисон байдалтай яваад байсан гэнэ. 2 хүүхэд нь урд нь гүйж харайгаад хэдхэн алхмын урд явж байсан байна. Явсаар нөгөө 3 эрэгтэйтэй тулж ирэх үед хамгийн том биетэй нь хүүг нь маш хурдан, маш сурамгай яах ийхийн зуургүй урдаа тэврээд маш хурдан цаашаа алхсан гэнэ. Тэр эрэгтэй хүнийг араас нь харахад хүүхэд нь харагдахгүй, хүүхэд тэврээгүй, зүгээр урагшаа алхаад явж байгаа юм шиг харагдаж байсан гэсэн. /Тэр хүүхэд маань хэдий цэцэрлэгийн насных ч их биерхүү хүүхэд/. Хүүхдийнхээ араас явах гэсэн чинь нөгөө 2 нь замд хөндөлсөөд явуулахгүй байж. Улаан галзуу юм хүүхэд тэвэрсэн эрэгтэй дээр очоод хүүхдээ авах гэсэн чинь өгөхгүй хүүхдийг нь булаацалдаад, сүүлдээ аргагүйн эрхэнд хүүхдийг нь өгчихөөд согтуу хүн болж газар унаж бариад, маяглаад байсан гэнэ. Хорооны цагдаад мэдэгдсэн чинь камергүй газар тэгж зогссон байна гэсэн. Манай дүү: "би хүүхдээ яг харж явсан тулдаа тэр эрэгтэй хүнийг харсан. Жаахан анхаарал сарнисан, өөр тийшээ харчихсан юм уу утсаараа оролдсон явж байсан бол тэр хүнийг авсан гэж мэдэхгүй ийшээ тийшээ гүйчлээ гээд өөр тийшээ хайгаад явчихаар юм билээ" гэж байсан. Хүүхдээ дагуулж яваа үедээ үргэлж болгоомжтой байгаарай!

Фэйсбүүк пост


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ