Шуурхай мэдээ



Заазуураар тасалсан хуруунуудыг нь залгажээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-15 17:17
  • 0

Өчигдөр орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарынх нь дөрвөн хурууг заазуурдан тасдаж танхайрсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай эрэгтэй Ш нь архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарынх нь хоёр хуруу, баруун гарынх нь хоёр хурууг тасдаж, танхайрсан байна. Түүгээр ч зогсохгүй, түүнийг халуун усаар цацан түлж, толгойг нь хага цохисон аж.

Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулаад байгаа аж. Харин хохирогч охин Гэмтэл согог судлалын үндэсний төвд хуруу залгах хагалгаанд орж, гурван хурууг нь амжилттай залгасан байна. Энэхүү мэс ажилбар 10 цаг гаруй үргэлжилжээ. 

Г.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ