Шуурхай мэдээ



Хүүхдийн түргэний жолооч юу ярив?!


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-15 18:18
  • 0

Миний ажлын аймшигтай мөч нь эмч над руу хараад “яваарай” гэж аяархан хэлэх. Энэ бол жижигхээн өвчтөний амь нас надаас шалтгаалж хором мөчөөр хэмжигдэж байна гэсэн үг. Азаар ихэнх жолооч нар дохио дуугарангуут зам тавьж өгдөг ч огт хөдөлдөггүй хэсэг тэнэг хүмүүс байдаг. Гарч очоод машин руу нь зангидсан гараараа буулгах үе ч гарч байсан. Тэр ч байтугай амьсгал хураах гэж байгаа хүүхдийг тэврээд эмч өөрөө гүйх үе байна. Түгжирч зогссоноос мөч болгоныг хожих гэж тэр шүү дээ.
Хүмүүсээ түргэний машинд зам тавьж өгч бай л даа. Чиний ард дохио хангинуулаад зогсож байгаа тэр машин дотор хүний нялх үр амьсгал хураах гээд жижигхээн зүрхээрээ тэмцэлдэж байдгийг ойлгоорой...


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ