Шуурхай мэдээ



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-20 09:28
  • 0

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын хоёр танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын хүрээнд талууд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ