Шуурхай мэдээ



Анхны хайрын бүжиг-5


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-22 16:19
  • 4

Анхны хайр мартагдахгүй. Зүгээр л амьдралын элдэв эрээн мяраанд бүдгэрдэг хэрэг... Гоё ах шигээ халамжтай боловсон хүнийг одоо ч хайсаар л байдаг. Би өөрийгөө азтай бүсгүй гэдэгт итгэсэн. Эхний гэрлэлт бүтэлгүйтэж хоёр хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүй болж хувирлаа. Хоёр нялх хүүхдийн хувь заяаг дааж үлдсэндээ харамсах үе надад байгаагүй. Тултал хөдөлмөрлөж, хэр чинээгээрээ хичээхээр шийдсэн. Давхар ажил хийдэг боллоо... Ингэхийн тулд гэртээ хүүхэд асрагч хөлсөлсөн.

Ажлын шаардлагаар нэгэн байгууллагад очлоо. Захирал нь ус цас шиг халгисан зантай хүн ажээ. Зорьж очсон ажил хэргээ ярилаа...Энэ үест би санамсаргүй энгэрийнхээ алчуур руу кофе асгачихлаа.

- Өө яана аа. Алив үйлчлэгчээ цэвэр даавуун алчуур...

- Зүгээр зүгээр...

- Зүгээр биш ээ...Кофеноос толбо үүсчихдэг юм гэснээс захирал эр үйлчлэгчийн гараас алчуур авч надад үйлчлэхэд би ихэд гайхах ичих зэрэгцлээ.

- Энэ алчуураа угаасаа дахиж хэрэглэх боломжгүй болжээ хэмээн хувцасны өлгүүр дээр тохож орхих нь тэр...Захирал буцаж суудалдаа тухалснаа,

- Өөрийн чинь ярьсан бүх зүйлийг ойлголоо...Гэхдээ танай байгууллагатай биш зөвхөн өөртэй чинь хамтран ажиллах саналыг би чамд тавьж байна. Татгалзах зүйлгүй биз дээ Амина...

Энэ ярианы зуурт хаалга тогшин гаднаас хүн орж ирсэнд даруй ярилцаад асуудлыг нь шийдээд гаргачихлаа. Захирал суудлаасаа босоод ширээнийхээ хажуугаар тойроход нь анзаарсан ч үгүй. Гэтэл миний дэргэд ирэн ширээн дээр тохойлдсон тохойг минь түшсэнээ гарыг минь үнсэхэд би гоё ахыгаа таньсан юм даа...

Уйлсан...инээсэн...хол байсан арван дөрвөн жилийн амьдралаа биендээ ярихад нэг үдэш үнэхээр хангалтгүй байлаа. . .цаг хугацаа бидэнд багадаж байв ...гоё ах маань эхлээд надад итгэсэнгүй. Албаар зорьж ирсэн гэж намайг гайхсан гэдэг. Яг үнэндээ ажлын асуудлаар ирж уулзаад танихгүй байсныг тэр ярилцсаныхаа дараа л ойлгосон юм...Гоё ах дөчин зургаан нас хүрсэн гэнэ...би дөнгөж гучин настай...

- Ахынх нь гучин жил ханилсан эхнэр маань хаяад явсан... Хөөрхий дөө уйдахаас ч яахав...уйдсаных л биз... Тэр минь өөрөөсөө найм дүү залуу дагаад л арилж өгсөн. Сүүлийн жил охидууддаа хань болоод ингэсгээд л байж байна даа гэсээр бидний яриа үргэлжилж билээ....

Бид хамтдаа ахиад л бүжгэнд явсан. Тэр минь надаар гоёж, өөрийгөө баясгаж, амьдралдаа маш том итгэл олж хайр дурлалын романс цоо шинээр эгшиглэсэн. Би түүнд яг л анхных шигээ ахиад дурлачихсан. Бүр өмнөхөөсөө ч илүү...Тэр ч мөн адил...гоё ах архи уухгүй, тамхи огт хэрэглэхгүй... Шөнө хэдэн цаг болсон ч над руу залгаад:

- Ажлаа дуусаад харьж явна, миний энхрийхэн гүнж минь сайхан амар даа...чи миний зүрх сэтгэлд үргэлж арван зургаатай нялх амраг минь шүү гэж хэлнэ... Энэ үг нь надад яг л бал бурам мэт хүлхэгдэж би түүндээ уусаж жаргаж нам унтчихсан байдагсан... /Үргэлжлэл бий/

Ч.Сараана

 

Анхны хайрын бүжиг-1

Анхны хайрын бүжиг-2

Анхны хайрын бүжиг-3

Анхны хайрын бүжиг-4

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 4

  • Зочин 112.72.11.xxx

    woow

    • 2019-05-23 10:00
  • Зочин 112.72.11.xxx

    Үргэлжлэлийг нь

    • 2019-05-23 09:57
  • Зочин 112.72.11.xxx

    Сэнгийн Эрдэнэ, Балжирын Догмид Доржийн Гармаа зохиолчоос хойш романтик зохиол багасчээ. Гоё зохиол байна

    • 2019-05-23 09:38
  • Зочин 112.72.11.xxx

    Баярлалаа

    • 2019-05-23 09:26

Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ