Шуурхай мэдээ



Анхны хайрын бүжиг-6


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-23 23:02
  • 1

Их хотын үймээнт амьдралд өдрийн хугацаа яах ийхийн зуургүй өнгөрч дараачийн өдөрт шилжчихнэ... Хөдөөний амьдралаас хотын амьдрал илүү ярвигтай бас цаг нь хурдан яваад байгаа мэт санагдана...Мөнөөх хавтас хавтсаар дүүрэн бичиг цаасаа тэвэрсээр алхаж явтал,

- Хүүе Амина сайн уу ... Чи минь хаа хүрч яваам бэ гэхэд цочин харвал Гоё ах инээд алдан намайг угтан ирж явлаа. 

- Манай ресторан энэ шүү дээ. Хамтдаа үдийн зоог барья гэснээр явж орлоо... Зэргэлдээх ширээнд дөрөв таван эмэгтэйчүүл хооллож суугаа харагдсан. . . Мань эхэндээ огт анзаарсангүй... Гоё ах зохион байгуулагчийг занган дуудаж дэргэдээ зогсоогоод -Танилц захирлынх нь хайртай бүсгүй - хэмээн над руу дохилоо. Бид нэрээ хэлэн танилцаж амжив...

Хоол цай зэрэгцэн ирж ширээ дүүрэн зууш амттан боллоо... Гоё ах надад цай аялгалж, мах сэрээгээр хатгаж аманд хийж, савхаар ногоо амтлагч тэргүүтнийг хавчин өгч билээ...Уруулаа цорвойлгон -үнсье хайраа гээд л тэр өдөр нэг л онцгой байсан нь дэргэдэх ширээний бүсгүйчүүл дунд түүний өмнөх эхнэр сууж байсан гэдэг... Надаар гоёж түүнд гайхуулж их жаргалтай суусан нь тэр юм билээ...

Бидний романтик аз жаргалтай өдөр хоногууд хөвөрсөөр л - Хайрт минь ажлаа дууссан бол ирээч наддаа- гээд л утасдах нь өдөр бүрийн хэвийн зүйл. .. Өрөөнийх нь хаалгаар яваад ороход хоёр гараа алдлан

- Үүдээр чамайгаа ороод ирэхээр хайр болдог

Өвөр дээрээ эрхлүүлэн суухаар зун болдог

Нас жаахан явснаа бодохоор харуусал төрдөг

Наалинхай хонгор чамтайгаа байхад бүхнийг мартдаг гээд тэврээд үнсэнэ, удаан тэврэнэ...тэр минь шүлэг дуунд их дуртай хүн байлаа... Би түүнийхээ гарыг дэрлээд хэвтэхээр

Ариун сэтгэлд чинь би халдахгүй

Амьдралын чинь зам хазайхгүй

Хайр хүндэтгэлд алжаасан чамаас

Хариу сэтгэл би хүлээхгүй....М. Цветаева...эхлээд оросоор дараа нь монголоор уншиж өгнө...Орцонд хүргэж өгөөд зогсохгүй заавал гэрийн хаалгаар оруулж байж буцна. . . Үргэлж ах нь гэж ярина. Би эхнэрээ, дараа нь чамайг л ингэж орцонд хүргэж өгсөн... Тэр гурван охиныхоо ээжийг хэзээ ч муу хэлдэггүй байв. . . Олон жилийн дараа эмэгтэй хүнийг орцонд нь хүргэж өгөх гоё мэдрэмж төрдөг юм байна гээд л инээмсэглэх... Тэр минь дандаа инээмсэглэнэ... Түүний уурлахыг нь огт харж байсангүй...

Нэг өдөр бид нэлээд оройтож ирсэн тул цахилгаан шат зогссон байлаа...Хөтлөлцөөд л нэг давхар ахиад үнсэлцээд зогсчихно... Ингэх бүрдээ л  "-чам шиг сайхан хайртай учрах нь бурханаас илгээсэн хамгийн гоё нандин бэлэг" гэж хэлсэн дээ...Дөрөв эсвэл тавдугаар давхарт эрхэлж зогсоход түүний утас дуугарлаа... Гар утсаа гаргаж хараад буцаагаад хийчихэв- яриач ээ яагаад утасныхаа дууг хаав-гэхэд тэр минь инээмсэглэн- хүүхдүүдийн минь эх залгаж байна. Бодвол охидоо л асуух биз...Тэгээд ч хайртай хүнийхээ дэргэд хуучин эхнэртэйгээ ярих нь зохимжгүй биз дээ гээд л нэг их чанга тэвэрч билээ... /Үргэлжлэл бий/

Ч.Сараана

 

Анхны хайрын бүжиг-1

Анхны хайрын бүжиг-2

Анхны хайрын бүжиг-3

Анхны хайрын бүжиг-4

Анхны хайрын бүжиг-5



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 112.72.11.xxx

    bayarlalaa

    • 2019-05-26 12:01

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ