Шуурхай мэдээ



Д.Батжаргал “Дархан хэл” наадмын шүүгчээр ажиллав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-27 14:19
  • 1

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өмнөх амралтын өдрүүдэд Хөх хотын Сайхан тойргийн Үндэсний бага сургуулийн танхимд Өвөрмонголын хүүхдийн яруу найргийн 14 дэх удаагийн “Дархан хэл” наадмын шүүгчээр ажиллалаа.

Өвөрмонголын утга урлагийн холбооны дэд тэргүүлэгч Улаантуяа, телевизийн ажилтан Нараа, хүүхдийн зохиолч, сэтгүүлч Манханхүү, зохиолч, яруу найрагч Уртнаст нарын хамт тавуулаа цэцэрлэгийн багачуудаас өндөр дунд /манайхаар ахлах анги/-ын нийт 141 хүүхдийн монгол хэлний уран утга, яруу айзам хэмнэлээр бүтсэн шүлэг яруу найргийг сонслоо.

Их Нацагдоржийн “Миний нутаг”, дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” зэрэг алдарт бүтээлээс эхлээд АУЗ, Төрийн шагналт, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, яруу найрагч Т.Очирхүү, Төрийн шагналт О.Дашбалбар, Д.Төрбат, СГЗ Ц.Чимиддорж, Ш.Гүрбазар, Ц.Хулан, Сэр-Одын шагналт яруу найрагч Ч.Дагмидмаа, Өвөрмонголын яруу найрагч Н.Сайнцогт, Сэцэнцогт, Өлзийдэлгэр, П.Өлзийнаран, Ц.Цолмон нарын бүтээлээс өндөр дундын хүүхдүүд олонтаа уншсан бол бага насныхан Төрийн шагналт хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог, СГЗ З.Түмэнжаргал, Ардын уран зохиолч Т.Галсан, хүүхдийн зохиолч Б.Ганчимэг нарын шүлгүүдээс дуудлаа. Миний ганц хоёр шүлэг ч уншигдав. Сүлжээнээс хүүхэд, эцэг эх, багш нар өөрсдөө сонгож байгаа болохоор АУЗ Д.Цоодолын “Харамчийнхны дууль”, Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ үзсэн наадам”, Төрийн шагналт О.Дашбалбарын “Эх хэл минь”, Ц.Хулангийн “Ирээдүй анирдахуйн бадаг”, П.Өлзийнарангийн “Би хөөрхий...”, Б.Ганчимэгийн “Би ээжээ мэднэ” шүлгийг олонтаа давтаж байлаа.

Хүүхдийн зохиолч Д.Батжаргал








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 112.72.11.xxx

    manaihniig ih unshdag bolsoon

    • 2019-05-28 16:01

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ