Шуурхай мэдээ



Өөрийгөө хайрлан, халамжилж амьдраасай!


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-27 16:07
  • 0

Амьдраад үзэхэд амьдрал гэдэг нь тэмцээний талбартай адил юм билээ!

Тэмцээний эхний хагас тоглолтонд мэдлэг, байр суурь, эрх мэдэл, мөнгөний төлөө амьдралаа, тэр зүйлс маань өндөр түвшинд хүрч, мөн их хэмжээгээр эзэмшээд ирэхээрээ ялсан мэт санагдаж байжээ. Гэвч сүүлийн хагас тоглолтонд өөр байсан!

Эхний хагас тоглолтын ялалтын төлөө бүхнээ зориулсан цорын ганц бие минь ... Цусны даралт, чихрийн шижин, шээсний хүчил зэргээ бууруулахын төлөө сүүлийн хагас тоглолтондоо гүрийсэн дээ, гүрийсэн.

Миний захиаг уншиж буй одоогоор эрүүл байгаа тэдэндээ...

Өвдөөгүй ч гэлээ жил бүр эрүүл мэндийн шинжилгээнд орж, Ам тань цангаагүй ч ус сайн ууж,  Хүнд хэцүү, шаналгаатай зүйл байвал түүнийгээ сайхан гаргачихдаг аргыг суралцаж,  Бусдыг бодож, өгөх амьдралаар амьдрах нь тийм ч муугүй байдаг тул Тийнхүү нэг амьдраад үзээрэй!...


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ