Шуурхай мэдээ



Хятад улс хэлсэндээ хүрнэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-05 16:15
  • 0

Хятад улс холбогдох хууль тогтоомжийнхоо дагуу “найдваргүй байгууллага нэгж, хувь хүний нэрсийн жагсаалт”-ын тогтолцоог байгуулж, зах зээлийн дүрмийг хүндэтгэхгүй, гэрээ хэлэлцээрээс няцдаг, бизнесийн бус зорилгоор Хятад улсын аж ахуй нэгжийг гадуурхан тусгаарлахаар оролдсоны улмаас Хятадын аж ахуйн нэгжийн зүй ёсны эрх ашгийг хохироосон гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнийг энэхүү нэрсийн жагсаалтад хамруулах болно гэж 31-нд Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн мэдэгдлээ.

Америк ямар ч үндэслэлгүйгээр Хятадын нэлээд олон аж ахуй нэгжийг “Экспортын хяналт хязгаарлалт бүхий зохион байгуулалт, хувь хүний нэрсийн жагсаалт”-даа хамруулсанд хариу барьж байгаа нь энэ бөгөөд Хятад улс хууль ёсны эрх ашгаа хамгаалах зорилго бүхий энэ үйлдэлд гаднынхан нэг их хачирхаж цочирдох шаардлагагүй юм.

Худалдааны дайнд албаар татагдан орсон Хятад улс худалдааны дайн өрнүүлэх ямар ч сонирхолгүй боловч түүнээс айж эмээх зүйл ч байхгүй гэдгээ олон дахин илэрхийлсэн бөгөөд энэ удаад Америкийн эсрэг хариу арга хэмжээ авах бэлтгэлээ бүрэн базаасан гэж хэлж болно. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд, Хятадын тал харилцан хүндэтгэсэн, шударга, харилцан ашигтай байх гэсэн хэлэлцээний зарчмын дагуу маш үнэнч байр сууриар хичээл зүтгэл гаргаж, Америкийн талтай эдийн засаг, худалдааны дээд зиндааны 11 удаагийн зөвшилцөл хийж, нааштай ахиц гаргасан юм. Гэвч Америкийн тал удаа дараа хэлснээсээ буцаж, ахин дахин гаалийн тарифаа нэмснээр барахгүй, бүр ямар ч үндэслэлгүйгээр өөрийн орны аж ахуйн нэгжүүд Хуавэй зэрэг Хятадын аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллахыг хориглох замаар Хятад улсад дарамт шахалт үзүүлж, Хятад улсын хөгжлийг хазаарлахаар оролдсон юм.

Зөвшилцөл хэлэлцээ, эсвэл худалдааны дайнаа шат ахиулахын аль алинд нь Хятад улс эцсээ хүртэл тэмцэх болно. 6-р сарын 1-ний 00 цагаас эхлэн Америкаас импортлох 60 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс 25, 20, 10 хувийн гаалийн татвар тус тус татахаар болсон. Газрын ховор элемент, түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспортоо бууруулахгүй байхыг Хятад улсад сэрэмжлүүлэх замаар Хятад улсын хөгжлийг хазаарлахаар Америк оролдсондхариу барьсан, “Найдваргүй байгууллага нэгж, хувь хүний нэрсийн жагсаалт”-ын тогтолцоо ажиллуулсан зэрэг нь бүгд Хятад улс бүрэн бэлтгэл хийснийг илхэн харуулж байна.

“Америк бол дэлхийн хамгийн их дайтах дур сонирхолтой улс орон” гэж тусулсын экс ерөнхийлөгч Картер хэлсэн бол Хятад улс худалдааны дайнд нэг чтөгрөг цалгардуулаагүй, нөөц боломж, баялгаа бүгдийг хурдны төмөр зам зэрэг төсөлдөө ашигласан юм.Үнэндээ Хятад бол энх тайван, тэвчээр хатуужлыг эрхэмлэдэг улс орон, мөн хөгжлийг чухалчилж, “худалдааны дайнд ялагч гэж үгүй” гэдгийг ойлгодог улс орон юм. Харин Америкийн тал удаа дараа ёс зүйгүй аашилсан учраас аргагүйн эрхэнд хариу арга хэмжээ авч байна.

Хятад улсын хувьд дайтна гэдэг зорилго биш, гэвч бодлого дүрмийг зүй зохистой ашиглан, хамтран ажиллахнь дэлхийн хөгжлийн цорын ганц ерөнхий урсгал гэдгийг Америкийн талд ойлгуулах зорилготой юм. Гаалийн тариф нэмэх нь Хятад, Америкийн ашиг сонирхолтөдийгүйдэлхий дахиныг хохирооно. Дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг бүдүүлгээр таслах нь хүн төрөлхтний технологийн хөгжил, соёлын дэвшилд асар том гарз хохирол авчирна. Хамтран ажиллах нь Хятад, Америкийн цорын ганц зөв сонголт гэдгийг өнгөрсөн жил гаруйн практик гүйцэд нотоллоо.

Хятад улс зөвшилцөл, яриа хэлцлээр асуудлыг зохицуулахыг тэргүүн сонголтоо болгосоор ирсэн. Гэвч хамтын ажиллагаа нь эрхбиш тогтсон зарчмын дагуу байж, яриа хэлцэл нь үнэнч шударга байр суурьтай байх ёстой. Америк өөрийн хүчин чадлаа дэндүү өндрөөр, харин Хятад улсын хөгжлийн эрх ашгаа хамгаалах хүчин чармайлтыг дэндүү доогуур үнэлэх хэрэггүй. Америкийн тал дараагийн шатанд ямар ч арга хэмжээ авсан “Хэлэлцээний хаалга хэзээд нээлттэй, харин дайтвал эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн байр сууриндаа Хятад улс хэвээр байх болно.

Эх сурвалж: http://mongol.cri.cn/news/hot/256/20190531/296861.html


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ