Шуурхай мэдээ



Үс засуулбал эд мал баялаг, төгөлдөр болно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-06 07:24
  • 0

2019.06.06 / БИЛГИЙН ТООЛЛЫН 3
Зуны дунд цагаан морь сарын зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр.

Наран ургах шингэх:  4:55-20:43

Аргын тооллын 6 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Өглөгт охин одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Буудай боловсрох улирал 7 цаг 31 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ