Шуурхай мэдээ



Зүүн аймгуудын нутгаар бороотой


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-07 09:17
  • 0

2019 оны зургаадугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө сэрүүсч 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Дорнод Монголын зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо,  9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ