Шуурхай мэдээ



Ахмад дайчин Жадамбаа гуай 100 насны ойгоо тэмдэглэн, "Алтан хурим"-аа хийжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-09 13:46
  • 0

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэн,  ахмад дайчин Жадамбаа гуай 100 насны ойгоо тэмдэглэсэн байна. Тэрээр энэхүү насны ойтой зэрэгцэн эхнэртэйгээ 70 жил ханилсны баяр тэмдэглэж, "Алтан хурим" хийжээ.

Ахмад дайчин Гомбосүрэнгийн Жадамба 1919 оны шороон хонин жил Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн аж. 1943 онд цэргийн албанд мордож, Улаанбаатар хотын Батлан хамгаалах яамны харьяа саферын ангид алба хаасан байна. 1945 оны 5-р сард Батлан хамгаалах яамны хээрийн штабын хамгаалах суманд Дарьгангын Цагаан-Овоогоор хил давж, Долнуур хүртэл Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин билээ.

Тэрээр цэргээс халагдаж ирээд Цагаан-Уул сумынхаа 12-р багийн даргаар ажиллаж байсан бөгөөд өнөр өтгөн олон сайхан үр хүүхэдтэй болж, өнөөг хүртэл энх тунх амьдарсаар 100 настайгаа золгосон байна.

Г.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ