Шуурхай мэдээ



Чиний хотын гэрэлтүүлэг


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-09 14:04
  • 0

Гар гараасаа атгалцан намайг ширтэх мэт мэдрэмж төрүүлэх

Чиний хотын гэрэлтүүлэг

Галт тэрэгний түчигнэх чимээ

Ганцхан энэ сууринд л намар болдог мэт санагдах

Яасан их санаж байв даа би чамайг

Яг одоо галт тэрэгний зорчигчдын

Угтаж бас үдэж буй хүмүүсийн

Санасан бас санах сэтгэлийг нийлүүлээд ч

Хүрэхгүй мэт эн тэнцэхгүй мэт

Ялгаатай л байна даа чамд би хайртай

Аз жаргалаа хөтлөөд

Суурингийн гүнд уусах хүмүүсийг

Чиний минь алхдаг жимийг

Бүдгэрүүлчих вий гэж

Удаан ширтлээ

Чиний амьдардаг сууринд

Сар хүртэл илүү гэрэлтэй

Чив чимээгүй догдлолыг минь хуваалцаж

Надтай хамт чамайг хүлээдэг.

Ч.Дагмидмаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ