Шуурхай мэдээ



2 настай хүүхэд жорлонд унаж нас баржээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-10 10:47
  • 0

Энэхүү золгүй явдал Хөвсгөл аймгийн Тариалан суманд тохиолджээ. Тус сумын иргэн О-ийн хоёр настай хүүхэд 4 метр гүнзгий нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46-р ангийн албан хаагчид энэ сарын 6-ны 11 цаг 53 минутад хүлээж авсан байна. Ингээд цаг алдалгүй шуурхайлан очсон хэдий ч бяцхан хүүхэд амь алдсан байжээ.

Аврагчид амь үрэгдсэн хүүхдийн цогцсыг гарган авч, сумын Хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн аж. Энэ эмгэнэлт явдлаас сургамж авч, гэр хороололд амьдардаг эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал болгоомж хандуулах хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.

Г.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ