Шуурхай мэдээ



Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-10 11:18
  • 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 05-р сарын 30-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хоригийг хүлээн авлаа.

Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж үг хэллээ. Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  65.9 хувь дэмжсэн буюу 2/3 хувьд хүрээгүй учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ