Шуурхай мэдээ



Судалгааны ажил гүйцэтгүүлэх мэргэжлийн баг, судалгааны болон төрийн бус байгууллага сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний зар


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-10 13:08
  • 0

Авлигатай тэмцэх газар нь Дээд боловсролын салбар дахь ёс зүйн тандалт судалгааны ажил гүйцэтгэх судалгааны баг, судалгааны болон төрийн бус байгууллага сонгон шалгаруулан зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээг судалгаа, шинжилгээнийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг судалгааны болон төрийн бус байгууллага, эсхүл судалгааны мэргэжлийн баг гүйцэтгэх бөгөөд гүйцэтгэх багийн гишүүд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Судалгааны баг нь 5-аас доошгүй гишүүнтэй;
  • Судалгааны ажлын сэдэвтэй холбоотой болон судалгаа, шинжилгээний ажил хийж байсан, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
  • Хууль, эрх зүйн болон статистикийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, эсхүл авлигын шалтгаан, нөхцөлийг судлах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.  

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын болон зөвлөх багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын  жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбогдох этгээд,  хаяг, утасны дугаар.
  • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө

3. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5-р хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250

Холбоо барих: 70112565 (Д.Жаргалан)

Сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгж 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 17:30 цагаас өмнө Монгол хэлээр бэлтгэсэн материалаа битүүмжлэн доорх хаягаар ирүүлнэ үү.

Улаанбаатар хот 14250, 5-р хороолол, Сөүлийн гудамж 41
Авлигатай тэмцэх газар
Судалгаа шинжилгээний алба


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ