Шуурхай мэдээ



Монгол Улсын хүүхдүүд Эрээн хоттой танилцлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-10 13:15
  • 0

Эрээн хотын шинэ цаг үеийн Соёл иргэншлийн үйлчилгээний төвийн гадаад хүмүүст кино үзүүлэх тэнхимд  хүүхдийн дуу цангинан баяр хөөрөөр бялхаж байлаа. Эрээн хотын монгол дунд сургуульд сурч буй Монгол Улсын сурагчид, Замын-Үүдийн сурагчдын тоглолт тухайн талбайг хөгжөөж байлаа. Хятад улсаас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар болон Монгол Улсын Замын-Үүдийн Засаг Даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан Замын-Үүдийн нэг, хоёр, гуравдугаар дунд сургуулийн хүүхдүүд “Эрээн хоттой танилцах” үйл ажиллагаанд оролцон, нэг өдрийн турш Эрээн хотоор аялан, Эрээн хотын үлэг гүрвэлийн музейтэй танилцаж, кино үзэж сонирхсон байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд соёлын солилцоог харуулж, Монгол Улсын хүүхдүүд Эрээн хотыг ойлгох, Эрээн хотын соёл, түүх төдийгүй Хятадын соёл түүх, идээ унд, бүтээн байгуулалтыг ойлгоход таатай нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Эх сурвалж: Солонго ньюс


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ