Шуурхай мэдээ



Өнөө шөнө ихэнх нутгаар сэрүүсч хононо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-12 06:51
  • 0

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
          Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар 
сэрүүсч хононо.
            2019 оны 06 дугаар сарын 11-ний 20 цагаас 06 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, бусад хэсгээр 13-18 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө сэрүүсч 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:  

13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар,  16-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 13,14-нд борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар, 14, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ