Шуурхай мэдээ



Ногоон хад


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-13 12:16
  • 0

Энэ бол бодит түүх билээ. Дээр цагт Говь гурван сайхан уулын Зүүн сайханы зүүн үзүүрт хөндийн голд ганц ногоон хад байх ба дээд энгэрт нь нэг их баян айл байжээ. Тэднийх нэг зарцтай,  зарц нь өглөө эртлэн адуундаа мордож үүр цүүрээр адууг нь уячихдаг байж. Баян ноён бодож: "энэ муу золиг хэдэн адууг минь усгүй уячихаад байгаам биш байгаа ойр усгүй дээ" гэж бодоод нэг өдөр сэм дагажээ.

Гэтэл нөгөө залуу зарц нь адуугаа хурааж хөндийд бөөгнүүлээд нөгөө ногоон хадыг ногтоороо оосорлон татаж дороос нь ус гарган адууг нь услаад:

- Чамайг чүнчигноров гэж хүмүүс мэдэхгүй, намайг Заяын гэгээн гэж хүмүүс мэдэхгүй гээд тэр ногоон хадыг буцаан тавьж байхыг үзээд ноён хар хурдаар харьж:

- За хө баларсан юм, бид чинь эрдэм номтой Зая гэгээнийг зарц болгон байлгаж байжээ, одоо явуулалгүй болохгүй гээд, нөгөө зарцаа адуугаа хурааж унагаа уяад орж ирэхэд нь ихэд дайлж идээ будаа сөгнөн, алт мөнгөн ембүү барин ингэж хэлжээ:

- За гэгээнтэн минь биднийгээ өршөө,  юу дуртайгаа аваад, хүссэн газраа яв даа гэжээ. Ингээд тэр зарц нь явахдаа буянаа хайрласан нутагтаа тэргүүнээ үлдээе гэж малгайгаа орхисон нь "Малгай хад" (одоо малгай хад гэж нэртэй юүдэн малгай хэлбэрийн хад байх) болж, олон хүнд буян болог ээ гэж аягаа үлдээсэн нь "Аяга арц" болжээ. Одоо хүмүүс тэр "Аяга арц"-нд их мөргөж сүсэглэдэг. Хүүхэд хүсвэл хүүхэдтэй болж ,эд хөрөнгө, аз жаргал гээд бүгд биелдэг шидтэй юм гэнэ лээ. Хөндийд байх ногоон хад ногтны ором мөртэйгээ одоо ч оршсоор байгаа. Олон хүн домгийг нь мэдэхгүй ч энэ бүгд байдаг билээ. Та нар хүсвэл очиж үзэж болох юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ