Шуурхай мэдээ



Бөхийн удам "бөмбөг"-рүү шилжжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-14 11:15
  • 0

Монголын үндэсний бөхийн домогт аварга Н.Жамъян, түүний зээ хүү дархан аварга Г.Өсөхбаяр нарын амжилтын тухай ард түмэн сайн мэднэ. Бөх сонирхогчид алдарт аваргуудын удам залгах хүүг битүүхэн хүлээж суудгийг ч үгүйсгэхгүй. Архангайчуудад арай өөр мэдээ дуулгахад Өсөхөө аваргын гурван хүүгийн нэг Ө.Пэрэнлэйжамц бөхөөс хол сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, багагүй амжилттай явна.

Нийслэл хотод Сүхбаатарын талбайн хойморьт тусгайлан бэлдсэн асарт Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аваргын тэмцээн явагдлаа. Уг тэмцээнд дэлхийн 43 орны 40 багийн 18 хүртэл насны залуус спортын ур чадвар, авьяас билэг, арга самбаагаа сорин өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн юм. Монголын эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд Ө.Пэрэнлэйжамц тоглолоо.

Аваргын удам Ө.Пэрэнлэйжамц 2002 онд төрсөн, 198 см өндөр. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч, улсын аваргын алт, мөнгө, хоёр хүрэл медаль, Монголын Сагсан бөмбөгийн холбооны Үндэсний лигийн аварга тамирчин юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ