Шуурхай мэдээ



Ч.Ундрал: "Монгол тулгатаны 100 эрхэм" эхлэхээс өмнө П.Анужин, Б.Баатар хоёр явалдаж эхэлсэн


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-14 11:42
  • 0

"Монгол тулгатаны 100 эрхэм" төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа үзэгч олон нийтийн талархалыг хүлээж байсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр төслийг хэрэгжүүлэгч "Херо" энтертайнментийн Б.Баатар болоод хөтлөгч П.Анужин нарын тухай таагүй яриа олны чихийг дэлсэж, түүгээр ч зогсохгүй тэдний гэр бүл тун удахгүй хоёр тийш болсон билээ. Б.Баатарын хувьд дуучин, жүжигчин царайлаг бүсгүй Ч.Ундралтай амьдрал зохиож, нэг хүүтэй болсон байсан бол П.Анужин ч өөрийн гэсэн гэр бүлтэй байсан билээ. Хайр дурлалын холбоогоо үргэлж үгүйсгэж байсан П.Анужин, Б.Баатар нарын хувьд нэг ч удаа үнэнийг өгүүлээгүй бол хүүгээ авч, амьдралаа хөөсөн Ч.Ундрал бүсгүй тэдний талаар саяхан үнэнийг өгүүлж ярилцлага өгчээ. Тэрхүү ярилцлагад тэрбээр "Б.Баатар, П.Анужин хоёр "Монгол тулгатаны 100 эрхэм" нэвтрүүлгийг эхлэхээс өмнө л хайр сэтгэлийн холбоотой болсон. Тэр талаар анх П.Анужиний нөхөр надад хэлсэн ч сар гаруйн дараа бүх зүйл бараг ил болж эхэлсэн. Тэгээд л амьдралаа хоёр тийш болгосон. Гэхдээ Б.Баатар хүүтэйгээ байнга уулзаж байдаг, сайн аав" хэмээн ярьсан байна. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ