Шуурхай мэдээ



У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлгийн үүрэг чухал



Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро нар Монгол, Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг нээх ёслолд оролцож үг хэлэв.


Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өндөр мэдлэг ур чадвартай багш эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй сургалт, судалгаа оношилгоо эмчилгээний гурвалсан чиг үүрэг бүхий цогц үйл ажиллагааг Япон стандартын менежментээр явуулах болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл, энх, ая тухтай, урт удаан чанартай амьдрах нөхцлийг хангахын төлөө онцгой анхаарч байгаа. Үүнд энэхүү сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Мөн анагаахын сургуулийн эмнэлзүйн сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, чадварлаг эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоо буурч, гадаад улс орон руу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар явдаг иргэдийн урсгал багасна гэдэгт итгэж байна. Монгол, Япон сургалтын эмнэлгийн удирдлага, менежментийн баг, эрдэмтэн багш, доктор профессорууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, оюутнуудад идэвх санаачлагатай бусдыгаа манлайлж ажиллах өндөр хариуцлага ирж байна гэсэн юм.

Монгол, Япон сургалтын эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан бөгөөд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан өндөр хүчин чадал бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран дүрс оношилгооны иж бүрдэл гэх мэт 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэс засал болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.  

 Тус эмнэлэгт ажиллах 3000 гаруй эмч мэргэжилтнүүдийг 24 удаагийн сургалтад хамруулж бэлтгэсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 3

  • Зочин 66.70.228.xxx

    hiuhgu

    • 2019-06-18 15:16
  • Зочин 104.244.77.xxx

    eruul menddee ovoo ahaarch ehelj bgaad bayrtai bna. odoo tulenhiigiin tuvuu yaraltai barij duusgah heregtei bna

    • 2019-06-18 15:14
  • Зочин 104.244.77.xxx

    eruul mend erhem bayan. bolovsrol eruul mend gedeg ard irged bidnii ireedui bolon odood oruulj bui hamgiin tom hurungu oruulalt yumaa bayrlalaa

    • 2019-06-18 15:12

Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ