Шуурхай мэдээ



Ши Жиньпин дарга, Ким Жон Уны түүнд зориулсан угтах ёслолд оролцжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-25 11:43
  • 0

Энэ сарын 20-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн хорооны дарга Ким Жон Уны түүнд зориулж бэлдсэн угталтын хүлээн авалтад оролцсон байна.

19 цагийн үед, Ши Жиньпин дарга гэргий Пэн Ли-Юанийн хамт, Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу нартай хүлээн авалтын танхимд алхан орох үед хүмүүс халуун алга ташилтаар угтан авсан байна.

   Угтах хүлээн авалт эхэлсний дараа Ши Жиньпин дарга болон Ким Жон Ун нар тус тус үг хэлэв.

Ким Жон Ун:

- Өнөөдөр бид их баяртай байна. Хамгийн хүндэт зочин ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нарыг хүлээн авч байна. БНАСАУ, БНХАУ хамтдаа социалист нийгмийг бүтээн байгуулах явцдаа хувь заяагаа нэгтгэн, харилцан дэмжиж, хамтран ажилласан шилдэг уламжлалыг бий болгосон билээ. Би өнгөрсөн нэг жилд нөхөр Ши Жиньпинтэй дөрвөн удаа уулзаж социалист тогтолцоог баримтлах нь БНАСАУ, БНХАУ-ын найрамдлыг хамгаалах амин чухал хүчин зүйл болохыг нотолсон. Өнөөдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Солонгост айлчилж, Солонгос, Хятадын найрамдлын шинэ хуудсыг нээж байна. Сая би нөхөр Ши Жиньпинтэй шинэ эринд Солонгос Хятадын найрамдлыг улам хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцон, чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын бат ноттой удирдлага дор ХКН, Хятадын ард түмэн социализмыг хөгжүүлэх үйл явцад шинэ аугаа амжилт гаргана гэдэгт би итгэлтэй байна. Солонгосын тал урьдын адил Хятадын талтай мөр зэрэгцэн урагшилж, Солонгос, Хятадын найрамдал, хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэх болно гэж хэллээ.

Ши Жиньпин:

- Өнгөрсөн 70 жилийн Хятад, Солонгосын харилцааны түүхээс үзвэл хоёр орны ахмад үеийн удирдагчид Хятад, Солонгосын уламжлалт найрамдлыг бий болгож, бидэнд хамтын үнэт өв үлдээсэн билээ. Олон улсын байдал өөрчлөгдсөн ч Хятад, Солонгосын найрамдал өнө удаан түүхийг даван туулсан учраас бат бөх юм. Сая би Ким Жон Ун даргатай баялаг үр дүнтэй хэлэлцээр хийж, Хятад, Солонгосын харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа төлөвлөн, чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хятад, Солонгос хоёр тал уламжлалт найрамдлаа эрс баримтлан хөгжүүлж шинэ эриний шинэ хуудсыг сөхнө гэж бид санал нэгтэй үзсэн юм. Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах нь хүмүүсийн хүсэл шаардлага, гол хандлага юм. Энх тайван яриа хэлцэлцлээр бүс нутаг, мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөө улам их хувь нэмэр оруулах болно гэж бид санал нэгтэй үзсэн гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Солонго ньюс


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ