Шуурхай мэдээ



Монгол уран зохиолын шинжилгээний хурал Хөххотод боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-06-25 11:48
  • 0

Өвөр Монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн “Монгол уран зохиолын шинжилгээний салааны түүх - эмхлэл ба тайлал ” олон улсын эрдэм шинжилгээний онолын бага хурал 06-р сарын 23-ны өдөр Хөххотод болж өндөрлөлөө. Хурлыг Өвөр Монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Японы монгол утга зохиолын нийгэмлэгээс эрхлэн хуралдсан байна. Хятад улсын “Нэг бүс нэг зам ”-ын сурталчилгааг хэрэгжүүлж, монгол утга зохиолын шинжилгээний хөгжлийг ахиулан, олон улсын харилцаа, эрдэм шинжилгээний үр бүтээлийг судлан ярилцах ба туршлага солилцох зорилгоор тус хурлыг зохион байгуулав. Хуралд Монгол улс, Япон, Орос, Хятад улсын эрдэмтэд “Тууль судлалын арга зүйн асуудлыг ахин хөндөхийн учир” , “Б.Бүрэнбэхийн шүлэг зүйн судлал болон аристотел бусын шүлэг зүйн үзэл”, “Басаагийн түүхийн ой санамжийн сэдэвт бүтээлийн уран сайхны тайлал”, “Монгол уран зохиолын шинжилгээний салааны түүхийн зарим асуудал” зэрэг тусгай сэдвээр илтгэл тавьсан байна. Энэ нь олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэн, олон улсын эрдэм шинжилгээний нөлөөг өргөтгөж , “Хос тэргүүн ”-ий бүтээн байгуулалтыг ахиулахад чухал ач холбогдол үзүүлэх нь дамжиггүй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ