Шуурхай мэдээ



О.Дөлгөөний тухай баяртай мэдээтэйгээр өглөөг угтлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-02 10:45
  • 0

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүнд донорын элэг шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд 900 орчим сая төгрөг шаардлагатай байгаа учраас Монголын ард түмэн олон нийтийн сүлжээгээр хандив цуглуулах аяныг идэвхтэй өрнүүлж, зарим бизнесмэн эрхмүүд хувиасаа томоохон хэмжээний туслалцаа үзүүлсний ачаар шаардагдах мөнгөний нэлээн хувийг цуглуулж амжаад байгаа аж.

Тэгвэл өнөө өглөө түүний найз охин өөрийн олон нийтийн сүлжээ хуудсаар нэгэн баяртай мэдээг хуваалцсан байна. Тэрээр: "Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа.Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэг нь  ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд Та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Үрс бүхэн эрүүл байх болтугай. Та бүхэндээ маш их баярлалаа" хэмээн бичжээ.

Энэхүү баярт мэдээ сагсчин О.Дөлгөөний төлөө санаа зовнин залбирч байсан эх орон нэгтнүүдийг нь баярлуулах нь дамжиггүй юм.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ