Шуурхай мэдээ



Трансжендер мисс Соко: Хүүхэд насандаа манлайлагч байхыг хүсдэг байсан


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-05 12:17
  • 1

Олонд трансжендер мисс гэдгээрээ алдаршсан Солонгоо өдөр ирэх тусам улам төгөлдөржиж байгаа. Түүнийг хаанаас нь ч харсан сайхан бүсгүй гэж хэлэхэд буруудахгүй бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудсандаа блиц анкетаа дэлгэрэнгүй тавьжээ. 


Нас : 26
Өндөр :178
Жин : 58
Харьцаа 90-60-92
Нүд үсний өнгө бор.

ДУРТАЙ БЭЛЭГ: Сэтгэл гаргасан дурсамжтай бүтээл ч бэлгэнд дуртай.

ХООЛЛОЛТ: Өдөрт үхэр тахиа загас голдуу мах 20 хувь, ургамал ногоо жимсийг 80 хувьд тооцож хооллодог. Өдөрт 1-1.5 л ус ууна. Шинэ жимс ногоон алиманд дуртай, хүнсний будаг орлуулагч ихтэй хүнс, түргэн хоол зэргээс харьш

ЗАРЧИМ: Болж өгвөл өөрийн тааваар ажиллаж амархыг хүсдэг. Аливаа зүйлд сэтгэлээсээ хариуцлагатай хандахыг хүсдэг. Мөн амьд харилцаанд дуртай. Вино уунгаа ярилцах. Ер нь аливаа зүйл маш багахан зүйлээс ажиглагддаг, жишээ нь шүдний ОО-гоо зөв шахаж чадахгүй хүн амьдралдаа ч тэгж ханддаг гэж боддог. 

ШАШИН: Бөөгийн шашин болоод бүх шашинд хүлцэнгүй ханддаг. Мөн ээжийгээ хүндэлж, сүсэглэж явдаг. 

ХОББИ: Аялах, хуулийн ном судлах, зураг зурах, чимээгүй тухтай орчинд ганцаараа байж ирээдүйгээ төлөвлөх дуртай

ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ: Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам. Бусдын сайн талыг олж хардаг нүд хамгийн үзэгслэнтэй

ДУРТАЙ ЗАН ЧАНАР: Шударга үнэнч, тууштай зан чанарт дуртай. Наанаа инээсэн дотоод хүн нь буруу хүнтэй харш. Бусдын талаар харагдах байдал сонссон зүйлээрээ ойлголт авдаг ул суйргүй зан чанарт дургүй.

МЭРГЭЖИЛ: МУИС-ийн Худалдааны сургуулийг Маркетингийн манежерээр төгссөн. Чөлөөт уран бүтээлч. 

АМЖИЛТ: Хүүхэд насандаа манлайлагч байхыг хүсдэг байсан. Өөрчлөлт хийснээс хойш 2018 оны Дэлхийн топ 10 транс мисс, 2014 оны miss beuty тэргүүн мисс, НҮБ-ийн хүний эрхийн хуралд хамгийн анхны удаа Монгол улсаас оролцсон транс мисс, Miss universe mgl топ-10 , фото мисс, Олон нийтийн ойлголтыг сайжруулж 21000, цензүррүй яриа гээд томоохон 20 гаруй тв нэвтрүүлэг, 10-аад вэб сайтын албан ёсны ярилцлагад оролцсон.

ИРЭЭДҮЙД: Өөрийн гэсэн зөв хүрээллийг бүрдүүлж хүн бүрийг өөрийн гэсэн ертөнцөө нээж өрөө өөрийнхөө амьдралыг бүтээхийн төлөө уриалж үлгэрлэх. Өөрийн гэсэн брэнд Үйлчилгээний байгууллага, асрамжийн газар нээхийг хүсдэг.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 202.179.25.xxx

    Мэдээ унших гэхээр Осоржамаа эсвэл нэг ижил хүйстэн... хэрэг алгаа.

    • 2019-07-08 09:51

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ