Шуурхай мэдээ



О.Осоржамаа: Орой болдоггүй бол сайхан аа...


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-05 13:10
  • 0

Сошиалын од О.Осоржамаагаар сүүлийн үед сонин ихтэй. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ний өдөр түүнийг 40 гаруй насны үл таних этгээд гэрт нь дайрч орж, зодсоноос болж тэрбээр шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд энэхүү хэргийн шүүх хурал зургаадугаар сарын 30-ны өдөр болж, Осороогийн зөв гэх шийдвэр гарчээ.

Тэрбээр энэ талаараа "Намайг өмгөөлсөн н.Мөнхболор өмгөөлөгчид баярлалаа. Би өмгөөлөгчдийг мөнгөгүй л бол юу ч хийдэггүй гэж бодож явсан минь эндүүрэл байж" хэмээн фэйсбүүкээрээ мэдэгдсэн юм. Ийнхүү гэртээ байхдаа халдлагад өртсөн Осороо сүүлийн үед согтуу хүмүүсээс их айдаг болсон бөгөөд өчигдөрхөн өөрийн фэйсбүүкдээ "Маш их айдсан унтах ямар аймар гээч... ганцаараа... Гадуур баахан согтуу юмнууд хашгиралдаад л... Өглөө хурдан болоосой шөнө болдоггүй байсан бол мөн сайхан аа" хэмээн бичжээ.

Осоржамаагийн зовлон хэзээ дуусах юм бол доо. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ