Шуурхай мэдээ



Хэнтий нутгаас шинэ АВАРГА төрлөө


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-12 20:42
  • 1

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 40 жилийн дараа Хэнтий нутгаас шинэ аварга төрлөө.

Үндэсний хүчит бөхийн барилдааны сүүлийн даваанд Увс аймгийн харьяат, Улсын аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн харьяат, Улсын арслан Э.Оюунболд нар үзүүр түрүү булаалдахаар үлдэж, ийнхүү 26 насандаа Э.Оюунболд Монгол Улсын аварга цолны болзол хангалаа. 

Энхтөгсийн Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. 16 насны зөрүү бүхий дүүтэй. Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон.

Тэр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.

2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.

2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болсон. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.

Д.Ханхүү


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 105.112.51.xxx

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    • 2019-07-13 03:49

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ