Шуурхай мэдээ



Б.Болороо: Бурхан шиг ханиа дэндүү эрт, дэндүү харамсалтайгаар алдлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-13 18:58
  • 0

Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч өөртэй нь ижил зовлонтой иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Буянжаргалын Болороо хэмээх бүсгүйг хүмүүс таних биз ээ. Тэрээр Н.Номтойбаярыг сайд байхад түүний хариуцдаг яаманд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсныг санаж байна. Харин энэ удаад түүний хувийн амьдралд маш эмгэнэлтэй явдал тохиолдсон аж. Энэ тухайгаа өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд бичсэн байна. Компанийх нь ажилтан ажлаа хийж яваад амиа алдчихаад байхад эхнэрээс нь нөхрийг нь нэхээд... Эхнэр нь цагдаад хэлэхээр цагдаа огт хөдлөхгүй байсаар хөөрхий залуу амиа алджээ...

БУРХАН ШИГ ХАНИА ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙГААР ДЭНДҮҮ ЭРТ АЛДЛАА.

ӨНӨӨДӨР ТЭР МИНЬ 28-ХАН НАС ХҮРЭХ БАЙЛАА.

 6 дугаар сарын 20-ны өглөө над руу нөхрийн ажлаас залгаад "нөхөр чинь шөнө 1 өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа" гэж залгасан.

Тэгээд 2 утас нь холбогдохгүй, байж болох бүх л хүнтэй нь холбогдож, байж болох бүх л газраар хайж явсан. Ингээд 22-ны өдөр оршин суугаа харъяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүг рүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн "танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан" гэж хэлээд камер үзүүлээгүй.

Ингээд би цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон. Арга ядаад үзэж хардаг хүмүүст үзүүлэхээр "амьд байна, хоёр хоногоос ирнэ" гэдэг, цагдаа руугаа утасдахаар эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна л гэдэг.

Шөнө болохоор уйлж янз бүрийн юм төсөөлж хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа.

Нөхрийн ажлаас залгахаараа л нөхрөө олсон уу, станц түлхүүрээ авъяа л гэдэг.

Тэгээд 7-р сарын 1-нд Чингэлтэйн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна гэсэн. Тэгээд 126-руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын хурал болох гээд завгүй байхдаа утсаа чагнаж сураг хүлээхээс, уйлж суухаас өөр юу ч хийж чадахгүй байлаа.

Нөхрийгөө эргээд ирнэ гэж бодоод хүлээж байсан учраас фб дээрээ хайж байна гэсэн зар оруулахаасаа айж байлаа. Эргээд ирвэл нөхрийг маань муугаар бодох хүн олон байсан болохоор тэвчээд байсан юм.

Тэгээд бүр тэсэхгүй болоод пост оруулаад манай дарга нар цагдаагийн дарга нар луу ярьж хэлж байж цагдаа нар хөдөлж эхэллээ.

Ингээд намайг 7-р сарын 8-ны 12 өнгөрөөд СХД-ийн цагдаагаас дуудаад ханийг минь АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ 19-20-нд ШИЛЖИХ ШӨНӨ ЛИФТ ГАЦААД ДОТОР НЬ БАЙСАН ХҮНИЙГ ГАРГААД ХӨЛ АЛДАЖ ДООШОО УНАЖ НАС БАРСАН гэдгийг хэллээ.

МИНИЙ НӨХРИЙГ ГАРААД ЯВСАН, ТҮЛХҮҮР СТАНЦАА АВЪЯ гэж хэлээд байсан ажлынхан нь ОРШИН СУУГЧДААС ЛИФТНЭЭС ӨМХИЙ ҮНЭРТЭЭД БАЙНА гэсэн гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна.

ИНГЭЭД БИ ХАЙР, ХАЛАМЖИЙН ДЭЭД БОЛСОН ХАНИА ӨМХИЙРЧ, ӨТӨНД ИДЭГДСЭНИЙХ НЬ ДАРАА Л ОЛЖ АВЛАА.

АМЬД СЭРҮҮНДЭЭ ХҮНИЙ ДЭЭД БАЙСАН ХҮНЭЭ ИНГЭЖ АЛДАНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР БАЙЖ БОЛОМГҮЙ САНАГДААД БИ ГАЛЗУУРАХ ГЭЭД БАЙНА.

ХАНИА ӨЧИГДӨР ҮДЭН ГАРГАЛАА.

ХЭДЭН ХОНОГ ТЭНД АМЬ НЭХЭН БАЙСАН БОЛ ГЭЖ БОДОХООР ГОЛ ГОГДОН НҮДЭЭ Ч АНЬЖ ХЭВТЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.

ОРОЙ БОЛОХООР ААВЫГАА НЭХЭЖ БАЙГАА ҮРЭЭ ХАРАХААР, ХИЙЖ ӨГЧ ЧАДААГҮЙ БАЙСАН БҮХНЭЭ БОДОХООР ӨР ЭМТЭРЧ БАЙНА.

ӨНГӨРӨХӨӨСӨӨ ӨМНӨ ХОЁУЛАА ХӨӨРХӨН ХҮҮТЭЙ БОЛНО ГЭЖ ЯРИАД КИНОН ДЭЭР ГАРДАГ ШИГ ХҮЧТЭЙ БОРООНД НОРООД ИНЭЭД АЛДААД ГҮЙЖ БАЙЛАА.

ХАНИАС МИНЬ ӨӨР ХЭН Ч НАМАЙГ ИНГЭЖ ХАЙРЛАХГҮЙ, ХАНИЙН МИНЬ НҮДЭЭР ХЭН Ч НАМАЙГ ХАРЖ ЧАДАХГҮЙ, ХАНИЙН МИНЬ ХАЙР ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭРХ ЦОР ГАНЦ, ҮНЭН НЬ БАЙСАН ЮМ.

ОХИН БИД ХОЁРТОО ДЭНДҮҮ ИХ, ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ ХАЙРТАЙ ХҮН БАЙСАН. ТЭР ХҮНИЙ АМЬДРАЛ НЬ ТЭР ЧИГТЭЭ БОЛОРОО ГЭДЭГ ХҮН БАЙСАН ЮМ.

ХАНЬ МИНЬ НАМАЙГ "МИНИЙ ХАНЬ ЧИНЬ АМЬДРАЛЫГ МИНЬ УТГА УЧИРТАЙ БОЛГОДОГ, ЗАМЫГ МИНЬ ГЭРЭЛТҮҮЛДЭГ НАРАН" ГЭЖ ҮРГЭЛЖИД ХЭЛДЭГ БАЙЛАА.

Ханиасаа авч үзээгүй сюрприз гэж байгаагүй. Өглөө бүр сэрээхдээ хацар дээр минь үнсэж, оройд нь ядрахаар хөл гарыг минь барьж өгөөд л миний хамаг бүхэн минь байлаа. Чамгүйгээрээ би яаж амьдарна аа...




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ