Соошлын Од О.Осоржамаа "Sneaker House" хэмээх пүүзний дэлгүүрийн рекламыг хийгээд нэлээн удаж байгаа билээ. Тэрээр өнөөдөр ээлжит лайваа хийн, өөрийн чөлөөт зангаар үзэгчдээ ахин баясгав.
Жамаа саравчтай малгайгаа хойш нь даран өмссөн бөгөөд дороос нь хусуулсан бололтой гялгар толгой харагдаад байгаа учраас фэнүүд нь түүнийг малгайгаа авахыг дахин дахин хүссээр байв. 2500 дахь шэйр дээр азтанаа тодруулахаа зарласан нь бас л дажгүй маркетинг санагдлаа. Мань эрийн царай зүс ч нэлээн өнгөлөг харагдаж байна, болооштээ...
Д.Ханхүү