Шуурхай мэдээ



Хятадын галт тэрэг Кубад албан ёсоор ашиглалтад оров


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-16 11:56
  • 0

Синьхуа агентлагийн Гаванагийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жү Ваньжюнь\ 13-ны өдрийн үдшийн бүрийн үеэр шүглийн дуугаар Хятадын зураг төслөөр үйлдвэрлэсэн ТЗ-ын суудлын галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн Кубын нийслэл Гавана хотын төмөр замын төв буудлаас хөдлөв. Энэ нь 2019 оны тавдугаар сард Кубад экспортлогдсон Хятадын үйлдвэрлэсэн ТЗ-ын суудлын вагон албан ёсоор ашиглалтад орсныг харуулж байгаа бөгөөд энэ нь мөн ч Кубын 1975 оноос хойш анхны худалдан авсан ТЗ-ын суудлын шив шинэ вагонууд аж.

Галт тэрэг замын дагуу 6 буудал дээр зогсох ба орон нутгийн цагаар 14-ний өдрийн өглөө эцсийн буудал—Кубын хоёр дахь том хот болох Сантьягод хүрэх бөгөөд аяллын замын нийт урт 800 километр юм.

ТЗ-ын буудал дээр сэтгүүлчийг хүлээн авч уулзахдаа "Хятадын эдгээр вагонуудыг өнөөдөр ашиглалтанд оруулсан нь сүүлийн жилүүдэд Кубын дэмжиж буй төмөр замын системийн шинэчлэлийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм" гэж Кубын Төмөр замын холбооны тэргүүн Эдуардо Хернандез хэлжээ.

Куба зуны зорчигч тээвэрлэлтийн ид үедээ байгаа бөгөөд шив шинэ агаарын хэм тохируулагч, шөнийн гэрэл, эргүүлгэн тохируулагатай суудал зэрэг төхөөрөмжүүд нь Кубын зорчигчдыг ихэд гайхшруулсан байна. Сурвалжлагчийг Хятадын иргэн болохыг мэдмэгц олон зорчигчоос "Хятад болон Хятадын галт тэрэгний таатай орчинд хэлшгүй баярлаж байна", "Онцгойлон энэ удаагийн аяллаа тэсэлгүй хүлээж байгаа" гэж хэлцгээжээ.

Куба 1837 онд Латин Америкт анхны ТЗ-ыг барьж байгуулсан бөгөөд өнөөгийн байдлаар үндэсний ТЗ-ын нийт урт нь 8000 гаруй километр байгаа боловч үүний зарим хэсгийн ТЗ-ын шугам болон галт тэрэг нь олон жил засвар үйлчилгээ алдагдсаны улмаас зорчигчдын аяллыг ноцтой нөлөөлсөн байна.

Ойлгосноор, 2019 оны 5-р сард Кубад экспортлосон Хятадын ТЗ-ын суудлын вагонуудыг БНХАУ-ын Машин механикийн импорт экспорт групп ХХК хүлээн авч, Хятадын вагон үйлдвэрлэх Таншаний хөдлөх бүрэлдэхүүний ХХК-иас зураг төслийг боловсруулан үйлдвэрлэсэн бөгөөд нийт үйлдвэрлэн нийлүүлэх вагоны тоо 240 байж, үүнд нэгдүгээр зэрэглэлийн суудлын вагон 70, хоёрдугаар зэрэглэлийн суудлын вагон 130, ретораны вагон 20, цахилгаан хангамжийн 20 вагон багтаж байгаа бөгөөд бүх вагоныг гэрээний дагуу гурван жилийн хугацаанд үе шатлан Кубын талд хүлээлгэн өгнө.

Эх сурвалж: Синьхуа агентлаг










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ