Шуурхай мэдээ



Андуурсан НИЙГМИЙН ДААТГАЛ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-25 13:28
  • 1

Бид нийгэм, эдийн засгийн ихэнх системээ баруунаас хуулсан. Харамсалтай нь ихэнх тохиолдолд түүнийхээ суурь философийг ойлголгүй монголчилжээ.

Ийнхүү суурь философио одоо болтол ойлгоогүй явж буй "хулхины" нэгэн систем бол Нийгмийн Даатгалын систем юм.

1 сая төгрөгний цалинтай монгол иргэн сар бүр цалингийнхаа 10 хувийг орлогын татварт төлж буй. Энэ бол тэрхүү иргэний зүгээс багш, эмч, цагдаа нарынхаа цалинд зориулан төлж буй хувь нэмэр нь юм.

Үүн дээрээс нэмээд 10 хувийг нэмэгдсэн өртөгийн татвар нэрээр төлж буй. Таны худалдан авч буй бараа бүрт энэхүү татвар шингэсэн байдаг тул та эцсийн төлөгч нь юм.

За дээрээс нь бид ямар олон зүйл үйлдвэрлэх биш, гадаадаас орж ирж буй бараа бүрт гаалийн болон онцгой татвар нэмэгдэж байдаг. Тэрийг нь мөн л нөгөө иргэн л төлж таардаг.

Үүний дээр нэмээд сар бүр цалингийнхаа 21 хувийг Нийгмийн даатгал хэмээх "хулхины" системд төлнө. За би яагаад "хулхины" гэж нэрлээд байгаагаа одоо тайлбарлая.

Бид миний дээр бичсэнээр маш олон төрлийн "татварыг" татвар хэлбэрээр буюу улс орныхоо сайн сайхны төлөө тушаачихаж байгаа юм. Энэ бол таны үүрэг.  Гүйцээ.

Харин "даатгал" бол татвар биш. Даатгалын суурь философи бол та хэзээ нэгэн цагт эргүүлж авна гэсэн ойлголт юм. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл ингэж л ойлгож ирсэн. Гэтэл Монголд л өөр. Даатгал бол татвар байж болох нь.

Учир юу вэ гэвэл, 1 сая төгрөгний цалинтай хүн сар бүр 200 орчим мянган төгрөгийг нийгмийн даатгалд даатгал нэрээр төлж байна.

Тооцоо хийж үзэхэд, хэрэв иргэн хүн энэ мөнгөө нийгмийн даатгалд биш хадгаламжинд сар бүр хийгээд явбал тэтгэвэрт гарах үедээ 1,300,000,000 /1,3 тэрбум/ төгрөгтэй болох юм байна. Ийм их мөнгөтэй, насны эцэст хангалуун байтугай баян амьдарч болохоор байтал яагаад сар бүр ердөө 300,000 төгрөгийн тэтгэвэр авч хэдхэн жил яваад нас эцэслэнэ гэж??

Энэ бол угтаа философийг нь ойлголгүй, хэт монголчилж, хулхидсан хулхины Нийгмийн даатгалын тогтолцооны гай шүү дээ.

Эх сурвалж: Ganzorig Ulziibayar



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 105.112.56.xxx

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    • 2019-07-25 14:26

Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ