Шуурхай мэдээ



З.Энхболд: С.Баярын АНУ дахь 10 хаус ч хураагдана


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-07-30 18:25
  • 0

 

Одоогоос хоёр жилийн өмнө илрээд шийдэгдээд өнгөрсөн авлигын нэгэн хэргийн дүрст бичлэг гэнэт задран цацагдаж, олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. Түүнийг тойрсон таамаг дүгнэлт, маргаан маазрал олныг хамарч хэсэгтээ л нийгмийг зугаацуулав.

Жирийн иргэд гараараа барьж  үзэх нь бүү хэл харж ч байгаагүй их хэмжээний “ногооныг” төрийн нэгэн жижиг агентлагийн хурган дарга залуу оймсноосоо хээв нэг гаргаад ирж байгаа нь Монголд авлига хэрхэн газар авч ялзарсны тод жишээ. Гэхдээ баригдаж байгаа нь л энэ “азгүй тахиа” болохоос биш, цаана нь баригдаагүй хэчнээн их авлигачид байгааг таахын аргагүй.

HIFI Records-ыг 15 жил ажиллуулаад ч олж чадаагүй мөнгийг ганцхан удаагийн авлигаар оймсондоо түрийлчихдэг болохоор л бизнес эрхлэгч залуус маань төрийн алба руу улайран дайрдаг бололтой. Тэгээд ч авлига, шударга бус явдал цэцэглэсэн нийгэмд хэн ч шударгаар бизнес эрхлээд амжилт олохгүй нь тов тодорхой.

Энэхүү цацагдсан бичлэгийг тойрсон яриан дунд З.Энхболд даргын нэгэн жиргээ хальт нүдэнд торов. Төрийн албан хаагчдын авлигад бухимдсан энэ цаг үед жаахан ч атугай урам өгөхөөр зүйл бичжээ:

Түүний энэхүү бичсэн нь үнэхээр хэрэгждэг бол бас л аштайв дээ. Үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхдийг шалгахад уг нь ядаад байх юмгүй мэт, гэвч бүгд адилхан хар хэрээ гэгчээр нэг нэгэндээ барьцаалагдаад бас л хэцүүхэн байдаг биз ээ.

Ер нь энүүхэндээ гэхэд, З.Энхболдыг АТГ-ын дарга болгоод үзэх юмсан гэсэн хачин бодол хааяа төрөөд байдаг боллоо. Бэлтрэг шиг зэвүүн царайлж байгаад тэр нөхөр л авлигачдыг жинхнээс нь хуйхлаад өгчих юм шиг санагдаад байх. Хэрвээ тэгэж чадаж гэмээнэ түүнд алтаар хөшөө босгосон ч яахав...

МХЕГ-ын авлига авсан этгээдүүдийг 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн гэдгээс харахад л Монголд авлига хөгжин цэцэглэхээс ч өөр аргагүй мэт. Тэрбум төгрөг авлигад авчихсан хүнд 40 сая төгрөг гэдэг ёстой “сахлын будаа” биз.

Манай хууль шүүхийнхний зарим шийдвэрүүд бүр ходоодны мухраас зэвүү дургүйг зэрэг хүргэмээр юм аа. Жирийн иргэдэд жинхэнэ утгаар нь хууль үйлчлээд, авлигач түшмэдэд болохоор алагчилж үйлчлээд байгааг юу гэж ойлгох вэ?! Авлига гэгч хамгийн хорлонтой гэмт хэрэг нийгэмд ямархуу хөнөөлтэйг олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид өөрийн өнцгөөс хэрхэн илэрхийлснийг толилуулъя:

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ