Шуурхай мэдээ



"Тогоруутай нуур" /поп хувилбар/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-06 18:53
  • 1

Тогоруутай нуур

Тунгалаг дөлгөөн мандалдаа

Туждаа эрхлээд сарыг хонуулж

Танхилхан зуны шөнөөр

Тэр бидэн хоёрыг ширтсэн

Түмэн зууны домогтой

Тогоруутай нуур хайрын нуураа

Тэнгэрлэг заяатай залуусын

Дурлалын үгсээр үерлэсэн нуураа

Дөлгөөн цэнхэр мандалдаа

Дээдсийн шаргал нарыг эрхлүүлж

Дотно шивнэлдэх үгсээр

Дэлгэр хөвөөнд хосууд учирсан

Түмэн зууны домогтой

Тогоруутай нуур хайрын нуураа

Тэнгэрлэг заяатай залуусын

Дурлалын үгсээр үерлэсэн нуураа

Тэнгэр ширтсэн мандалдаа

Түмэн оддыг урин залаад

Тогоруун дуутай сарнаар

Тэр бидэн хоёрыг эрхлүүлсэн

Түмэн зууны домогтой

Тогоруутай нуур хайрын нуураа

Тэнгэрлэг заяатай залуусын

Дурлалын үгсээр үерлэсэн нуураа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 202.21.101.xxx

    Би одоо л энэ дууг мэдэрч байна. Дуучинг ч бас сайн харж байна. Илүү харамсалтай юм аа.

    • 2019-09-26 12:36

Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ