Шуурхай мэдээ



Алдарт эх, алтернатив Отгоо урлагтаа эргэн ирлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-08 11:35
  • 0

“Алтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан содон хоолой, өвөрмөц өнгө төрхийн эзэн, дуучин Х.Отгончимэг сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна. Дуучин Отгоо анхны, бие даасан бүрэн хэмжээний, LP пянз гаргажээ. Түүний пянз “Отгоо” нэртэй. Пянзны баяр наймдугаар сарын 17-нд Vinyl Music Lounge-д болно. 

Тэрбээр саяхан "Гүзээлзгэний амьдрал" шинэ дуугаа цацсан бөгөөд энэчлэн шинэ уран бүтээлээ удахгүй дүрсжлүүлэн хүргэх аж.  Дашрамд сонирхуулахад, "Алтернатив" Отгоо Монголын рок поп урлагт пянз гаргаж буй анхны эмэгтэй уран бүтээлч болж байгаа юм.

Мөн тэрбээр дөрвөн хүүхдийн ээж болж, алдарт эхийн хоёрдугаар одонг энгэртээ зүүгээд тун чиг удаагүй байгаа. Ээжийнхээ хэрхэн өөрсдийг нь өсгөсөн бэ гэдгийг ухаарч ойлгосон тэрбээр өөрийнхөө фэйсбүүкт ".. Ээжийгээ ээж болсоноо мэдэхээс өмнөх, би ухаан орж, бид хоёр танилцахаас ч урьдах тэр цаг хугацаа руу нэг очихсон. Толинд харах болгонд миний ээжийн надад юүлчихсэн залуу нас шүү гэж бодогдоод огт салдаггүй.


Айсан болов уу, чухам юу бодогддог бол. Над шиг гэнэн, над шиг эрх, над шиг нялхаараа эмэгтэй бие биеэ огт мэдэхгүй нэгний төлөө өөрийн бүхнээ урсгаж эхлэх мэдрэмж ямар байсан бол. Хамт байсан бүх л хугацаанд "Ээж" л байсан болохоос намайг ирэхээс өмнө над шиг л охин байсан шүү гэж нэг ч бодоогүйдээ би бухимдаад бас болдоггүй..

Тэр үеэ мартсан болов уу?

Айдас нь үргэж, гомдол, харамсалгүй амьдрахад нь миний дэргэд нь үдсэн энэ хэдэн жил богинодсон болов уу яасан бол..?

Миний төлөө татгалзсан залуу насаа эргэж нэхэлгүй "Ээж" нэрээ харамлаж үлдэхээр үнэ цэнэтэй хүн байж чадсан уу би, ээж ээ?" хэмээн бичжээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ