Шуурхай мэдээ



Барилга угсралт, засвар, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой гомдол нийтлэг байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-13 15:25
  • 0

Өнгөрсөн 7-р сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарын Нээлттэй утсанд 236 иргэн холбогджээ. Тухайлбал, бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн, нохой, хувийн хэрэгцээний мах гаргахад ямар бичиг баримт бүрдүүлэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө, ажлын байрны дүгнэлт гаргуулах, цалин хөлс, амралтын мөнгө тооцох зэрэг зөвлөгөө мэдээлэл хүссэн 165 дуудлагад хариу өгч, мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.

Мөн нүүрс түлээд байна, байрны нэг давхраас хоолны үнэр үнэртсэн, байрны айл өдөр шөнөгүй засварын ажил хийж байна, хоолны мах муудсан, захиалсан хоол түүхий гарч ирсэн, орон сууцанд тулгаж байшин барьсан, байрны дээврээс ус алдсан зэрэг барилга угсралт, засвар, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой 47 гомдлыг хүлээн авчээ.

 Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 24 удаа холбогдсон байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ