Шуурхай мэдээ



Аялагчдын жаргалын орон Рашаан хот


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-20 18:42
  • 0

Налгар намрын 08 дугаар сарын 15-ны өдөр Рашаан хотод байрлах НҮБ-ын Сурган хүмүүжил шинжлэх ухаан соёлын зохион байгуулалтын дэлхийн газар шинжилгээний парк хамгийн сайхан үеэ угтлаа. Энэ үед Рашааны өнгө үзэмж зураг шиг сайхан, уур амьсгал таатай. Рашаанд аялахаар ирсэн дөрвөн зүг найман зовхисын жуулчид олширч, өнгө үзэмжийг сонирхохын зэрэгцээ агаар амьсгалд нь бие сэтгэлээ сэргээнэ!

Үзэсгэлэнт сайхан уул ус, амар хялбар зам тээвэр хийгээд паркийн шилдэг үйлчилгээ жуулчдыг яахын аргагүй татна. Бүрэн бус бүртгэлээр энэ жилийн 06-р сарын эхээс 08-р сарын эхэн хүртэлх хоёр сарын хугацаанд давхардсан тоогоор 286.25 мянган жуулчин хүлээн авч, өдөрт дунджаар паркаар үйлчлүүлсэн жуулчин давхардсан тоогоор 4149 хүрч, 08-р сарын 05-ны өдөр паркаар орсон жуулчин давхардсан тоогоор 12838 хүрч, аялал жуулчлалын оргил үеэ угтан авсан байна.

2017 оны 02-р сард Рашаан хотод байрлах НҮБ-ын сурган хүмүүжил шинжлэх ухаан соёлын зохион байгуулалтын дэлхийн газар шинжилгээний парк улсын аялал жуулчлалын товчоонд 5A зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт орноор зөвшөөрөгдсөн бөгөөд нийт талбай нь 103.15 мянган га талбайд хүрч, дотроо Рашааны улсын ой шугуйн парк, Рашааны улсын газар шинжилгээний парк зэрэг алдар нэртэй үзэсгэлэнт орныг хамардаг аж.

Рашааны үзэсгэлэнт орон нь Их Хянган давааны уул нуруудын дунд хэсгийн баруун өмнө хормой, Хөлөнбойр, Хорчин, Шилийнгол хийгээд Монгол Улс зэрэг дөрвөн их тал нутгийн уулзварт байрладаг. Иймээс аялал жуулчлалын нөөц баялаг их, аялж зугаалах, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх зэргийг нэг цогцжуулсан экологийн аялал жуулчлалын үзэсгэлэнт орон болж, жил бүрийн 07-р сарын дундаас 08-р сарын эхэн болтол аялал жуулчлалын оргил үедээ ордог байна.

Эх сурвалж:ӨМӨС


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ