Шуурхай мэдээ



Хонконгийн жагсаалд оролцсон Жаки Чан, Чой Юн Фат нарын кинонд тоглох эрхийг түтгэлзүүлжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-21 14:59
  • 0

Хонконгийн залуучууд шударга ёс, эрх чөлөө, ардчиллын төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлүүлэн 3 дахь сардаа тууштай тэмцэж байна.

7 сая хүн амтай Хонконг хотын 1 сая гаруй иргэд жагсаалд оролцож байна. Тэд юуны төлөө жагсаж байгаагаа хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Тэд эрх мэдэл, албан тушаал, бэлэн мөнгөний төлөө бус, Хонконгийн эрх чөлөөний төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэн тэмцлийг өрнүүлж байна.

Хонконгийн их, дээд сургуулийн оюутан залуучуудаас гадна 30-60 насны иргэд жагсаалд өргөнөөр оролцож байна. Тэд жагсаал цуглааны үеэр түргэний тэрэгт шуурхай зам тавьж өгөхөөс гадна, тэмцэл өрнүүлж байсан орчмын эзэнгүй мухлагаас авч уусан ус, ундааныхаа төлбөрийг бэлнээр нь үлдээгээд явж байсан талаар удаа дараа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж байсан.

Жагсаалд оролцсон Хонконгийн алдарт жүжигчин Жаки Чан, Чой Юн Фат зэрэг бүхий л одуудыг Хятадын их газарт урлагийн чиглэлээр хөдөлмөр эрхлэхийг нь хязгаарласан шийдвэрийг Их газрын хятадын Засгийн газар гаргасан байна.

Их сургуулиудын Оюутны холбооны удирдлагуудын гэр бүлийнхнийг сүрдүүлсэн талаар хэвлэл мэдээллийн бага хурлаар дамжуулан олон нийтэд мэдэгдэж, өнгөрсөн хугацаанд 748 хүн баривчлагдаж, 150 гаруй хүн бэртэл авсан талаар мэдээлэл хийв.

Иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарласан, ардчиллыг бодитоор нь ойлгосон, улс орны ирээдүй бол өөрийн ирээдүй гэдгийг мэдэх төлөвшсөн иргэд тууштай тэмцлээ үргэлжлүүлж байна


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ