Шуурхай мэдээ



Зүүн Хойд Азийн экспо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-08-26 12:00
  • 0

Хятад-Зүүн Хойд Азийн XII экспо 08-р сарын 23-нд Гирин мужийн Чанчүнь хотод нээгдлээ. Уг экспо 2005 онд анх зохион байгуулагдсан ба зөвхөн Зүүн Хойд Азийн 6 орны аж ахуйн нэгжүүд оролцдог байсан бол сүүлийн жилүүдэд олон улсын үзэсгэлэн худалдаа болон хөгжжээ.

Экспо энэ жилд Зүүн Хойд Азийн 6 орны танхим, Хонконгийн танхим, Тайванийн танхим, "Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад оролцож буй улс орнуудын танхим зэрэг танхимтай зохиогдож байна.

Монгол Улсын хувьд энэ жилд ноос ноолууран бүтээгдэхүүнээр голлосон 24 компани оролцож байна. Хятадын зүүн хойд бүс нь Монголтой адилхан эрс тэс уур амьсгалтай учраас ноос ноолууран бүтээгдэхүүний худалдан авалт сайн байдаг гэж үзэсгэлэнд оролцож буй компанийн төлөөлөл хэлсэн юм.

Эх сурвалж: cri


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ